ГОВЬ-АЛТАЙ: Японы Хүүхдийг ивээх сангаас хүүхдийн сурч хөгжих үйл явцыг дэмжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-09-29 11:37:02

Есөнбулаг,  2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Японы Хүүхдийг ивээх сангаас хүүхдийн сурч хөгжих үйл явцыг дэмжин, сургагч багш бэлтгэж байна.


Японы Хүүхдийг ивээх сангаас “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Говь-Алтай аймагт хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд “Сурагчдын сурч хөгжих үйл явцыг эрхэд суурилсан хандлагаар дэмжих нь” модуль 1 сургалтын сургагч багш нарыг тавдугаар сард бэлтгэсэн бөгөөд сургагч багш нар сурч мэдсэнээ сургуулийнхаа багш, ажилчдад хүргэх сургалтууд Есөнбулаг сумын дөрөвдүгээр сургууль, Дарви сумын ерөнхий боловсролын сургуульд зохион байгууллаа.


Уг сургалтад төслийн зорилтот Есөнбулаг сумын дөрөвдүгээр сургууль, Дарви сумын ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдаас гадна Тонхил сумын ерөнхий боловсролын сургууль, Дарви сумын цэцэрлэгийн удирдлага, багш нар нийт 100 хүн хамрагдан хүүхдийн эрх, хамгааллын мэдлэг, чадвараа нэмэгдүүлсэн тухай холбогдох албанаас танилцуулсан юм.


Сургалтад оролцогчид “Сургуулийн аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлийг бууруулах, хүмүүжлийн эерэг аргаар хүүхдэд хандаж улмаар хүчирхийлэл, айдасгүй орчныг бий болгох аргазүйд суралцан мэдлэгээ тэллээ.

Холбоотой мэдээ