Шилжилт хөдөлгөөн хийж буй иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх төвийг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-26 17:00:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шилжилт хөдөлгөөн хийж буй иргэдэд бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх “Буцах шилжих хөдөлгөөнийг дэмжих мэдээллийн төв”-ийг нээлээ.


Тус төвийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгтэйгээр НЗДТГ-ын нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбарт байгуулжээ. Энэ нь Засгийн газраас баримталж буй xот, xөдөөгийн сэргэлтийг дэмжиx, төвлөрлийг сааруулаx, xөгжлийг xөдөө рүү чиглэxэд дэмжлэг болоx ажлын нэг хэсэг юм.


Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог ч нийт нутаг дэвсгэрийн 0.03 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод хүн амын 50 орчим хувь нь амьдардаг. Орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн тасрахгүй байгаа нь хөдөө, хотын ялгааг улам бүр нэмж, орон нутагт зах зээл хумигдан, ажлын байр, иргэдийн орлого буурч, орон нутаг эзгүйрэх нөхцөл болж байна. Иймд “Буцах шилжих хөдөлгөөнийг дэмжих мэдээллийн төв”-өөр дамжуулан хүн амын төвлөрлийг бууруулахад аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах, буцах шилжих хөдөлгөөнийг дэмжих орон нутгийн бодлогыг иргэдэд тухай бүр хүргэх нөхцөл, боломж бүрдэнэ гэдгийг НЗДТГ-ын ХМОНХГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ