БАЯНХОНГОР: Цас орж, цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-09-26 09:36:29

Баянхонгор /МОНЦАМЭ/. Цаг агаар, орчны шинжилгээний байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөө маргаашдаа нутгийн баруун хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурах тул тариа, ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.


Мөн уулархаг нутгаар цас орж, сэрүүсч буй энэ өдрүүдэд иргэд галлагаа хийхдээ пийшин, зуухныхаа аюулгүй байдлыг сайтар шалгаж, ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг сануулж байна.


Өнөөдөр салхи говийн нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, түр зуур 20 метр хүрч ширүүсч явган шуурга шуурна.


27, 28-нд хангай, хээр талын нутгийн зарим газраар бороо, цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй.


Салхи 26, 28-нд говь болон хээр талын нутгаар 14м/с, зарим үед 18 м/c хүрч ширүүсч шороон шуурга шуурна.


Сэрүүсч, хангайн уулархаг нутгаар өдөртөө -4..-9 градус хүйтэн, өдөртөө +0..+5 градус дулаан, хээр талын нутгаар шөнөдөө -1..-6 градус хүйтэн, өдөртөө +3..+8 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө +0..+5 градус, өдөртөө +9..+14 градус, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө +6..+11 градус, өдөртөө +14..+19 градус дулаан байна.

Холбоотой мэдээ