Өнөөдөр аваргын төлөө хүч үзэх бөхчүүд
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Сербийн Белград хотод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий 5 дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 53 кг, 62 кг, 68 кг, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд болж өндөрлөсөн.Тухайн барилдаанаас тодрон гарч, дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр болсон Монголын хоёр бөх өнөөдөр зодоглоно.
“Белград–2023” ДАШТ-ий 1/2 шигшээ барилдаанд 68 кг-ын
жинд Э.Дэлгэрмаа АНУ-ын Эмма Брантилыг цэвэр ялж, аваргын алтан медалийн төлөө
барилдахаар болсон бол, 72 кг-д Э.Даваанасан
ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Казахстаны Жамила
Бакбергеноваг 3:6-гаар ялж алтан медалийн төлөө хүч үзэхээр болсон.
ДАШТ-ий
68 кг-ын жинд 33 бөх барилдсан бол, 72 кг-ын жинд харьцангуй цөөн буюу 18 бөх өрсөлдсөн
юм.
Ер
нь 68 кг бол монголчуудад ээлтэй жин. Чухам энэ жинд л Хөдөлмөрийн баатар, МУГТ
С.Батцэцэг, МУГТ О.Насанбурмаа нар
зодоглож ялалт амжилтад хүрсэн байдаг. Тэдний үргэлжлэл болж, Өвөрхангайн
жаахан охин ДАШТ-ий медальд хүрч, Олимпын эрхийг таслалгүй авч чадлаа.
ДАШТ-ий 72 кг-ын жинд өрсөлдөж буй Азийн
аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Э.Даваанасангийн хувьд алтан
медалийн төлөөх барилдаанд АНУ-ын залуу од, өнгөрсөн жилийн Дэлхийн аварга Амит
Эйлортой барилдах юм.
Өнөөдөр энэ дөрвөн жингийн медалийн төлөөх
барилдаанууд болно.
53
кг. Акари Фүжинами (Япон) - Ванеса Каладзинская (Беларусь)
62
кг. Сакүра Мотоки (Япон) - Айсулуу Тыныбекова (Киргиз)
68
кг. Э.Дэлгэрмаа (Монгол) - Бусе Тосун (Турк)
До 72
кг. Э.Даваанасан (Монгол) - Амит Эйлор (АНУ)
Белградын цагаар 18.00 цагт медалийн төлөөх барилдаан болно. Манайхаас 6 цагийн зөрүүтэй гэдгийг тооцож үзвэл шөнийн 24.00 цагт алтын төлөөх барилдаан эхлэх нь.