ТӨВ: Баяжуулах үйлдвэртэй болсноор орон нутагт барилгын материал үйлдвэрлэх боломж бүрдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-09-20 09:16:15

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт “Монголчех металл” ХХК жоншны уурхай үйл ажиллагаагаа явуулдаг.


Тус компани нь жилд дунджаар 100-150 мянган тонн жонш олдворлон экспортод гаргадаг байна. Мөн эрдэс, түүхий эдийн нөөцийг хаягдалгүй ашиглах зорилгоор жонш олборлох үйлдвэрийнхээ дэргэд жилд 150-200 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

 

Тус боловсруулах үйлдвэр нь үйлдвэрлэлд ашигласан усныхаа 80 гаруй хувийг цэвэршүүлэн дахин ашиглахаас гадна байгальд ямар нэгэн үйлдвэрлэлийн хаягдал гаргадаггүй нь хамгийн том давуу тал юм.

 

Үүнээс гадна үйлдвэрээс гарах хуурай хаягдлыг бусад эрдсүүдтэй хольж, барилгын материал үйлдвэрлэн орон нутгийн хэрэгцээг хангах боломжтой аж.

 

Түүнчлэн баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор 100 гаруй ажлын байр шинээр бий болох юм.

 

Холбоотой мэдээ