Технологийн хэрэглээг судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Тайландын Хаант Улсын Бангкок хотноо НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос зохион байгуулж буй “Цахим оролцоо ба олон нийтийн хөгжлийн асуудлаарх бүсийн семинар”-т оролцож, Монгол Улсын цахим шилжилт, иргэдийн цахим оролцооны талаар илтгэл тавив.
Энэ үйл
ажиллагаанд Ази, Номхон далайн бүсийн 16 орны нийт 60 орчим төлөөлөл
оролцож байна. Тэд бүс
нутгийн түвшинд тоон хуваагдал, хөгжлийн шийдэл, хиймэл оюун ухааны хэрэглээ, бүс нутагт цахим оролцоо, цахим өөрчлөлтийг ахиулах, сорилт,
боломж, сайн туршлага, шийдлээ хуваалцах, уур амьсгалын өөрчлөлтийн технологи,
олон нийтийн хөгжилд технологийн хэрэглээг судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх
талаар хэлэлцэж, санал солилцжээ.