ӨВӨРХАНГАЙ: "Өсвөрийн аврагч" тэмцээнд 90 гаруй сурагч оролцон өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-09-14 12:05:30

Арвайхээр /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газраас Өсвөрийн аврагч-2023” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.


Тэмцээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдаас бүрдсэн 12 багийн 90 гаруй өсвөрийн аврагчид оролцож, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бусдад болон өөртөө анхны тусламж үзүүлэх ур чадвараа сорин тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа дайчлөн өрсөлдөв.



Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн оролцож “Аль ч салбарт залуу боловсон хүчнээ бэлтгэх асуудал чухал байдаг. Онцгой байдлын салбар энэхүү тэмцээнээр дамжуулан залуу боловсон хүчнээ бэлтгэх, байгууллагын үйл ажиллагааг сурталчилж, анхан шатны мэдлэг, дадлыг олгож байгаа чухал үйл ажиллагааны нэг юм” хэмээн онцоллоо.


Тэмцээний тэргүүн байрт Хужирт сумын ерөнхий боловсролын сургуулийн Шунхлай баг, дэд байрт Арвайхээр сумын Тэмүүлэлрдэм сургуулийн Талын дайчин-1” баг шалгарсан байна. Тэмцээнд шалгарсан баг, сурагчид энэ сарын 16-17-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт зохион байгуулах өмнөд бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа. 





Холбоотой мэдээ