“Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төсөлд 418 үйл ажиллагаа тусгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-13 16:10:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг хэлэлцлээ.


Төлөвлөгөө боловсруулахдаа нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс санал авчээ. Улмаар 6.7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 734 төсөл, үйл ажиллагааны саналыг авсан байна. 


Ирсэн саналуудыг эрэмбэлж “Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төсөлд 418 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ ирсэн саналуудаас нэн тэргүүний хэрэгцээ шаардлага байгаа эсэх, санхүүгийн эх үүсвэр баталгаатай эсэхийг харгалзан үзжээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн танилцуулгын үеэр, нийслэл хотын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа эрх зүйн шинэчлэл, эдийн засгийн чадавхыг нэмж, эрүүл засаглалыг хөгжүүлэх гурван суурьт хөтөлбөрийг баримтлан ажиллаж байгааг онцолсон юм.  

Холбоотой мэдээ