Арьс ширний бүсийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-13 09:58:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ын арьс ширний бүсийн ТЭЗҮ-ийг боловсруулж эхлэн, ирэх оны хоёрдугаар сард дуусгахаар төлөвлөж байна.


Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлсний дараа, хөрс, усны бохирдлыг цэвэрлэх, тухайн орчинд нөхөн сэргээлт, дахин төлөвлөлт хийх зэрэг ажлын бэлтгэлийг хангах шаардлагатай байгааг нийслэлийн шуурхай ажилтны зөвлөгөөний үеэр тодотголоо.


“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ын нийт төлөвлөлт 539 га талбайд хэрэгжиж байгаа. Арьс, ширний бүсэд Дэлхийн банкны төслөөр дэд бүтэц болон Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлнэ. Мах боловсруулах, дайвар бүтээгдэхүүн, ноос, хүлэмжийн аж ахуй зэрэг бусад аж үйлдвэрийн бүсүүдийг хөгжүүлэх бэлтгэл хангаж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр төслүүдийг хэрэгжүүлэх судалгааны ажлыг холбогдох нэгжүүд хийж байна. “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-т гол барьж буй бодлого олон улсын стандартыг хангах, экспортыг дэмжих, ажлын байр нэмэх, энэ хүрээнд байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй төлөвлөлт хийж байгаа аж. 

Холбоотой мэдээ