Хятад-Монголын ТӨК-ийн шинэчлэл, хөгжил форум зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-12 11:46:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөв дэх удаагийн "Монгол-Хятадын Экспо"-гийн хүрээнд “Хятад-Монголын төрийн өмчит компанийн шинэчлэл, хөгжил” форумыг БНХАУ-ын Хөх хотод зохион байгууллаа.


БНХАУ-ын Хянган аймгийн хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтын менежментийн групп зэрэг төрийн өмчит 14 компани, Монголын талаас Хөдөө аж ахуйн биржийн Гүйцэтгэх захирал О. Нарандэлгэр, Ахлах мэргэжилтэн Р. Алтай нар оролцон илтгэл тавьж, хамтарч ажиллах тодорхой хэд хэдэн санал гаргажээ. 


Хятадын компаниуд өөрсдийн үйлдвэр, компанийн үйл ажиллагаатай танилцан зочлох, тодорхой нэр төрлийн бараа, түүхий эдийн экспорт, импортын чиглэлээр хамтран ажиллах боломжтой талаар саналаа илэрхийлснийг ХХААХҮЯ мэдээлэв.


Хөдөө аж ахуйн салбарын хуралдаанд Хятадын талаас Хөлөнбуйрын газар нутгийн нөхөн сэргээлтийн компанийн ТУЗ-ийн дарга, Ерөнхий захирал, ӨМӨЗО-ны Хайлаар хотын Хөдөө аж ахуйн газрын дарга Гүе Пин, ӨМӨЗО-ны Төрийн өмчийн Хорооны дэд дарга Ү Дапэн, Хятадын Хөдөө Аж Ахуйн Хөгжлийн Групп, Өвөр Монголын Ойн аж үйлдвэрийн групп, Өвөр Монголын ой, өвс, экологийн бүтээн байгуулалтын ХХК, Тунляо хотын газар тариалан, мал аж ахуйн хөрөнгө оруулалтын хөгжлийн групп ХК, Өвөр Монголын ногоон үйлдвэрлэлийн групп, Ордос хотын ус инвестмент холдинг групп оролцжээ.

 

Холбоотой мэдээ