Он гарснаас хойш 200 гаруй иргэний амийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-14 16:39:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд он гарснаас хойш 17 аймгийн 57 сум, нийслэлийн 7 дүүрэгт голын усны халианд автсан 9, үерийн усанд автсан 476, хөрсний шар усанд автсан 4 тохиолдол ОБЕГ-т бүртгэгдэж, 202 иргэний амийг аварчээ. Харамсалтай нь уруйн үерт өртөж, 4 хүн нас барсныг УОК мэдээлэв.


Гол усны ослын талаар нийт 61 тохиолдол бүртгэгдсэнээс 9 хүний амийг авран хамгаалж, 50 хүн амь насаа алдсан байна. 

Холбоотой мэдээ