Он гарснаас хойш 300 мянган жуулчин иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-07-17 12:33:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс “Монголд зочлох жил”-ийн хүрээнд энэ онд нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж буй. Жуулчлалын ид үе 6-9 дүгээр сард 550 мянган жуулчин ирнэ хэмээн тооцоолсноос долоодугаар сарын байдлаар 29.25 хувийн гүйцэтгэлтэй байна.



Долоодугаар сарын 16-ны өдрийн байдлаар өдөрт 3151 жуулчин, он гарснаас хойших хугацаанд 300 мянган жуулчин манай улсад ирээд байгаа талаар Аялал жуулчлалы хөгжлийн төвөөс мэдээллээ.

ҮСХ-ны мэдээллээр энэ оны эхний 6 сарын байдлаар Монгол Улсын хилээр 226.8 мянган гадаадын жуулчин нэвтэрснээс:

  • ОХУ-аас 104.8 мянга,
  • БНХАУ-аас 37.5 мянга,
  • БНСУ-аас 36 мянга, (дээрх хоёр улсаас нийтдээ 75 мянган жуулчин иржээ)
  • Казахстанаас 7.6 мянга,
  • Япон улсаас 6 мянга,
  • АНУ-аас 5.6 мянга,
  • Беларусь улсаас 3.8 мянга,
  • ХБНГУ-аас 2.5 мянга,
  • Францаас 2.1 мянга,
  • Турк улсаас 2.1 мянган жуулчин тус тус иржээ.


БНХАУ, БНСУ-аас нийтдээ 75 мянган жуулчин иржээ.




Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхохоор ирсэн жуулчдын тоо өмнөх онуудаас илүү байсныг онцолж байна. Тухайлбал, манай улсад долоодугаар сарын 9-10-нд болсон Монголын Эдийн засгийн форум-2023”-д 2450 зочин төлөөлөгч бүртгүүлэн оролцсон юм. Энэ оны долоодугаар сард ирсэн жуулчдын тоог ҮСХ маргааш мэдээлэх юм. 








Холбоотой мэдээ