БНАСАУ: Хиймэл дагуул хөөргөх талаараа ОУДБ-д урьдчилан мэдэгдэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-06-05 10:21:41

ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ хиймэл дагуул хөөргөх оролдлогыг нь шүүмжилсэн тогтоол баталсантай нь холбогдуулан Олон улсын далайн байгууллагыг /ОУДБ/ эрс шүүмжлээд, цаашид ийм хөөргөлтийнхөө талаарх мэдэгдлийг урьдчилан хүргүүлэхгүй гэдгээ мэдэгджээ. Энэ талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.


БНАСАУ хиймэл дагуул хөөргөх талаараа урьдчилан мэдэгдсэний хариуд ОУДБ ийм тогтоол гаргасан тул “Бид үүнийг цаашид БНАСАУ урьдчилан мэдэгдэл хүргүүлэх шаардлагагүй болсныг илэрхийлсэн албан ёсны байр суурь гэж үзэх болно” гэж “KCNA”-гийн мэдээнд тодорхойлсноор тус улсын “олон улсын асуудал эрхэлсэн шинжээч” Ким Мён Чоль мэдэгджээ.


Тэрбээр мөн ОУДБ нь АНУ-ын дур мэдэн явуулж буй үйл ажиллагааны шахалт дор, БНАСАУ-ын бүрэн эрхт байдлыг авч үзэхгүй байгаа нь НҮБ-ын нэр хүндтэй байгууллагын олон улсын тавцан дахь нэр хүндийг унагааж байна гэсэн байна.


Өнгөрсөн лхагва гарагт БНАСАУ цэргийн тагнуулын хиймэл дагуулаа тойрог замд оруулахыг оролдсон боловч “ноцтой доголдол” гарсны улмаас амжилтгүй болсон. Улмаар Пёньян ойрын хугацаанд хиймэл дагуулаа дахин хөөргөхийг оролдоно гэдгээ мэдэгдсэн юм.


БНАСАУ-ын тал мөн Японы Эргийн хамгаалалтын албанд тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 11-ний хооронд объект унаж болзошгүй далайн аюулын гурван бүсийн талаар мэдээлэл хүргүүлсэн байна. 

Холбоотой мэдээ