СЭЛЭНГЭ: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж байна

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2023-05-24 11:00:29

Сүхбаатар/МОНЦАМЭ/.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх нь нэгдсэн зөвлөгөөнийг Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд зохион байгууллаа.

 

Тус сумын тухайд 2030 он хүртэл 17.0 мянган га талбайд 28.0 сая ширхэг мод тарьж ургуулахаар төлөвлөсөн хэмээн сумын Засаг дарга Г.Энхтүвшин ярилаа.

 

Түүнчлэн энэхүү үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор өрх бүр хашаанаасаа эхлэж, хүн бүр үржүүлэгч байж тарьц, суулгац нийлүүлэгч сум болох зорилт тавьж, сумын өрх бүр 5 мод, байгууллага бүр 10 мод тарих уриалгыг дэвшүүлжээ.

 

Хүдэр сумын удирдлагын багаас Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэхэд гол хөдөлгөгч хүч болсон мод үржүүлэгийн газрын тоог нэмэгдүүлэх, өргөжүүлэх арга хэмжээ авч, хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулсан байна.

 

Зөвлөгөөний үеэр тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг гаргаж Хүдэр сумын Ойн анги, Хүдэр мөнгөлөг ХХК,  Түмний энгэр нөхөрлөл, Оргил нөхөрлөл, иргэн Т.Тэгшаргал, н.Эрдэнэцогт нар 7 төрлийн 200 гаруй ширхэг модны тарьц суулгац, үрийг иргэд, олон нийтэд борлуулсан аж.

 

Холбоотой мэдээ