СҮХБААТАР: Алдарт нийгмийн хонгор морины өөрийнх нь арьсанд хийсэн чихмэл Сүхбаатар сумын музейд бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-18 14:48:10

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Орон нутаг судлах танхимд түүх, соёлын ховор үзмэрүүд бий. Тэдний нэг бол алдарт хурдан нийгмийн хонгор морины чихмэл юм. Морийг 1988 онд буюу 28 настайд нь унтуулж, яг өөрийнх нь арьсанд уг чихмэлийг хийсэн гэдгээрээ уг хөшөө алдартай. 

Нийгмийн хонгор морь нь 1960 оны унага. Дааган наснаасаа эхлэн аймаг, сумын наадамд 20 гаруй удаа түрүүлж, айрагджээ. Түүний энэ амжилтыг одоо ч эвдсэн хүлэг үгүй. Уралдааны замд тухайн үеийн УАЗ-469 машинтай дагахад гараанаас гарахдаа 70 км цаг, бариандаа 50 км цагийн хурдтай давхидаг байсан гэсэн түүхэн баримт нь хамт хадгалагдан үлджээ. Нэгдлийн олон адуун дундаас сонгож уяж сойсон хүлэг богино хугацаанд олноо танигдсан учир Нийгмийн хонгор гэж нэрлэх болсон байна. Нийгмийн хонгор моринд урт чих, хурц нүд, өндөр сэрвээ, өргөн ташаа гээд гадна харагдах байдлаасаа ч хурдан морины шинж төгс бүрдсэн байжээ.

Хонгор морь хөгширч тухайн жилийн өвлийг давж чадахааргүй болсон тул үүрд мөнхлөн авч үлдэхийн тулд 1988 онд буюу 28 настайд нь хүчээр тариа хийн унтуулж, арьсыг нь авч, Улаанбаатар хот руу улсын төв музейд хүргүүлэн чихмэлийг хийлгэж байжээ. 

Холбоотой мэдээ