Нислэгийн тийз борлуулалтын эрх зүйн орчныг тодорхой болгохыг хүсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нислэгийн тийз борлуулалтын
үйлчилгээ нь жуулчдад улс орноо сурталчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэх зэргээр аялал
жуулчлалын салбартай холбоо уялдаатай ажилладаг.
Энэ үүднээс нислэгийн сурталчилгааны
маркетингийн нэгдсэн хөгжүүлэлтийг нислэгийн компаниуд болон аялал жуулчлалын бусад
холбогдох байгууллагатай хамтран хийх боломжтой байна. Энэ талаар өнөөдөр өглөө БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ
нислэгийн борлуулалтын үйлчилгээ эрхэлдэг компаниудын төлөөлөлтэй хийсэн уулзалтаар
хөндлөө.
Нислэгийн тийз гэдэг бол Монгол Улсын хилээс гадагш
ашиглагддаг, экспортод ордог
бүтээгдэхүүн үйлчилгээ юм. Гэтэл дотоодын эрх зүйн орчин
тодорхойгүйгээс татварын байгууллага
тийз борлуулагчдаас НӨАТ төлөхийг шаарддаг. Үүнээс улбаатай
шүүхийн маргаантай асуудал
гардаг талаар компаниудын төлөөлөл уулзалтын үеэр дурдлаа.
Нислэгийн тийз борлуулалтын үйлчилгээ эрхлэгчид эрх зүйн орчноо сайжруулах хүсэлтээ илэрхийллээ.
Тодруулбал, тэд НӨАТ-ын
хуульд, Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол
Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад
гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн тийзийн үйлчилгээ нь албан татварын тэг
/"0"/ хувь хэрэглэх” гэж заасан байдаг ч хэрэгждэггүйг хэлж байлаа. Тиймээс эхний ээлжид
эрх зүйн орчныг тодорхой болгох нь чухал байгааг уулзалтад оролцогчид тодотгов.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын "Шинэ
сэргэлтийн бодлого"-ын хүрээнд салбарын аж ахуйн нэгжүүдтэй чиглэл бүрээр "Өглөөний
уулзалт"-ыг
тогтмол хийж байна. Тэрбээр энэ
удаад нислэгийн тийз борлуулалтын үйлчилгээ эрхлэгч 23 аж ахуйн нэгжийн
төлөөллийг хүлээн авч уулзлаа.