Хувийн хэвшлийн хөрөнгөөр барьсан шинэ цэцэрлэг үүдээ нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 17:10:52

 Энэ сарын 03-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод шинээр 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад орлоо.

Тус цэцэрлэгийн барилгыг Дорноговь аймгийн Нутгийн Зөвлөлийн дарга, “Болд төмөр ерөө гол”  компанийн  ерөнхий захирал  Б.Дэлгэрсайхан өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан юм. Нийт долоон бүлэгтэй,  15 орчим багш ажилтантай, хөгжмийн багш, эмчийн орон тоотой тус цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэг бүлгийг нэмж  ажиллуулах бөгөөд одоогоор 15 хүүхдийг хүлээн авчээ. Цэцэрлэгийн нээлтийн үеэр Нутгийн зөвлөлөөс  хүүхэд бүрт батламж, бэлэг гардуулсан  юм.  Хувийн хэвшлийнхний өөрсдийн   нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, сайн санааны үүднээс  орон нутагт анх удаагаа барьж ашиглалтад оруулсан   энэхүү цэцэрлэгийг  Сайншанд сумын өмчид шилжүүлэн  авахаар болов.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд