Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун, дулаахан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-02 10:07:49

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Манай орны нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар их төлөв цэлмэг. Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулсаар өнөөдөр ялимгүй цас орох талаар ЦУОШГ-аас мэдээллээ.


Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 


Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -1-+4 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10-+15 градус, бусад нутгаар +5-+10 градус дулаан байна.

 

Холбоотой мэдээ