Жүдоч Б.Эрдэнэбаярын чансаа 120 байраар урагшлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-03-28 17:06:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрөгч долоо хоногт Тбилисид болсон жүдогийн "Их Дуулга" тэмцээнд 73 кг-ын жинд шуугиантайхан түрүүлсэн спортын мастер Батзаяагийн Эрдэнэбаяр IJF-гийн шинэчилсэн чансаанд маш том үсрэлтийг хийлээ.

 

23 настай түүний хувьд энэ жилээс 81 кг-аас уруудаж 73 кг-ын жинд насанд хүрэгчдийн улсын аваргад анх удаа түрүүлсэн юм. Харин шинэ жиндээ зодоглосон гурав дахь тэмцээндээ оролцоод анхны алтан медалиа гардсан билээ.

 

Жүдоч Б.Эрдэнэбаярын хувьд Тбилисийн “Их Дуулга” тэмцээний өмнө 160 оноотой жагсаалтын 157 дугаар байрт явж байсан бол алтан медаль хүртсэний дараа 1000 оноо чансаандаа нэмснээр 120 байр урагшилж 37 дугаар байрт бичигдэж эхэллээ.


 

Холбоотой мэдээ