ӨНӨӨДӨР: “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл”-ийн үр дүнг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-03-22 05:33:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 22-ны өдөр болох үйл явдлын тойм:


08.30 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Канад улсын шүүгчдийг оролцуулсан “Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, олон нийтийн шүүхэд итгэх итгэллийг нэмэгдүүлэх нь” олон улсын хурал болно. 


09.30 цагт: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан зохион байгуулж буй “Цэнхэр алт” Үндэсний чуулганыг угтсан гурав  дахь салбар хуралдаан  “Усны салбарын эрх зүйн орчны тулгамдсан асуудал” сэдвээр болно.


-Засгийн газрын хуралдаан болно.


09:00 цагт: Буриад залуус Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, дараа нь Цусны төвд очиж элэг нэгт Монгол ахан дүүстээ цусаа бэлэглэх үйл ажиллгаа болно.

 

10.00 цагт: УИХ-ын байнгын хороод хуралдана. Төрийн албан хаагчийн ёс зүйн  хуулийн төслийн талаар төрийн албан хаагчдын төлөөлөлтэй санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болно. Мөн “Бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг болно.


10:00 цагт:Шангри-Ла зочид буудалд: Олон улсын тээврийн форумын SIPA хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан төслийн баг “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь” төслийн үр дүнг танилцуулна. Утас: 8805-7167.

10.00 цагт: Нийслэлийн захиргааны 5-р байрын Иргэний танхимд:Стандарт, хэмжилзүйн газраас боловсруулсан "Төрөөс стандартчилал, хэмжилзүйн талаар баримтлах бодлого", "Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийн баримт бичгийн төслийг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад танилцуулна. Утас: 9976-3656.


11.00 цагт: ОБЕГ-т: ҮАБЗ, ОБЕГ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон ТББ-уудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 5 дугаар сарын 24-26-нд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахтай холбогдуулан Хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас:8615-0069.

 

11.30 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвдрхивын олон нийтэд нийтлээгүй баримтуудыг багтаасан “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” /МАХН-ын Төв хорооны 1956 оны IV бүгд хурлын тэмдэглэлээс/ номын талаар болон Ю.Цэдэнбал, Ч.Сүрэнжав нарын хооронд Ерөнхий сайд болохын төлөө явуулж байсан ил болон далд тэмцлийн талаар мэдээлнэ.

14:00 цагт: МУИС-д Дэлхийн усны өдрийг тохиолдуулан "Ус-Хөгжлийн түлхүүр" оюутны эрдэм шинжилгээ, онол парактикийн XVII бага хурал болно.
18:00 цагт: “Милиниум Плаза” төвд: JCI байгууллагаас санаачлан хэрэгжүүлэх "Mentorship for rise" төсөлт хөтөлбөрийн нээлт болно. Утас: 8000-6940.

Холбоотой мэдээ