Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-05 15:26:28

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг даргалж байгаа ОХУ-аас  санаачлан олон улсын энх тайван аюулгүй байдлыг сахих хэлэлцэх асуудлын хүрээнд “Ойрхи Дорнод ба Хойд Африк дахь мөргөлдөөнийг зохицуулах ба бүс нутаг дахь терроризмын аюуд заналтай тэмцэх” нь сэдэвтэй Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэ хэлэлцүүлгийн арга хэмжээг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров удирдан явуулж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Аюулгүй Зөвлөлийн гишүүн улсууд болон бусад 70 орчим улсын гадаад хэргийн сайд нар болон бүс нутгийн байгууллагын төлөөлөгчид оролцож Ойрхи Дорнод ба Хойд Африкийн бүс нутгийн асуудлаар байр сууриа илэрхийлж, уг бүс нутаг дахь терроризмын эсрэг тэмцэхэд шаардлагатай арга хэмжээний талаар үг хэллээ.

Ойрхи Дорнод ба Хойт Африкт үүсээд байгаа мөргөлдөөний үүссэн учир шалтгаан үнэлэлт дүгнэлт өгч, НҮБ-ын Дүрмийн хүрээнд хэрхэн хамтран ажиллах чиглэлийг тогтоохыг хичээж байлаа. НҮБ-ыг энэ бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сэргээн тогтооход тэргүүлэх үүрэгтэйг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн энэ нээлттэй хэлэлцүүлэгт оролцогсод онцолж тэмдэглэлээ.

Алииваа мөргөлдөөнийг цэргийн аргаар биш, улс төрийн яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэж, бүс нутаг дахь терроризмын эсрэг тэмцэх чадавхийг бий болгох, түүнийг бэхжүүлэх, энэ чиглэлээр бүс нутгийн улсуудад тусламж дэмжлэг үзүүлэх, террорист байгууллагад элсэх явдлын таслан зогсоох зорилгоор залуусыг боловсролтой болгож, ядуурал, ажилгүйдлийг таслан зогсоох, эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх, дэлхийн хэмжээнд терроризмтэй тэмцэх сүлжээг байгуулж, террорист байгууллагуудын жагсаалт гарган, тэдний эсрэг хориг арга хэмжээг гишүүн улсууд хөл нийлүүлэн тууштай авах ёстой гэсэн саналыг илэрхийлж байлаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд