Нийгмийн шударга ёсны өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2023-02-20 09:23:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблей 2007 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн A/RES/62/10 дугаартай тусгай тогтоолоор “Нийгмийн шударга ёсыг хамгаалах дэлхийн өдөр”-ийг бий болгосон. Энэ өдрийг жил бүрийн 2 дугаар сарын 20-нд буюу өнөөдөр тэмдэглэж байна.


Шударга ёс нь хүний үндсэн үнэт зүйлс дээр үндэслэсэн хувь хүний сайн сайхан, нийтийн ашиг хоёрын тэнцвэрийг хангадаг. Энэ утгаараа нийгмийн шударга ёс нь нийгмийн янз бүрийн асуудлуудад тэгш байдлыг эрэлхийлэхэд чиглүүлж, шийдвэрлэхийг шаарддаг. Түүнээс гадна нийгмийн шударга ёс нь нийгэмд тэнцвэртэй, эв найртай ажиллах нийгмийн үндсэн үнэт зүйлсийн зарчмуудыг дагаж мөрддөг онцлогтой.


Үе үеийн сэтгэгчид шударга ёсны тухай асуудлыг ямагт сонирхон судалж байжээ. Энэ талаар зарим сэтгэгчийн үзэл баримтлалыг товч авч үзвэл: Эртний грекийн философич Демокрит шударга ёсыг “үүргээ гүйцэтгэх”, “хууль ёсны дагуух үйл хэрэг”, “эрх зүйн дагуух зүйл” гэж тайлбарлаж байжээ. Платон “Диалоги” зохиолдоо “шударга ёс бол хүн өөрийн оюун санаагаа илбэн тохинуулах, эмхлэн журамлах, хуульд амьдралаа захируулах чадвар” гэж тодорхойлжээ. Харин “Төр” зохиолдоо “шударга ёсыг баялаг” гэж үзсэн байна.

Холбоотой мэдээ