“NASA” ОУСС руу дараагийн баг бүрэлдэхүүнээ илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-02-15 16:32:09

ВАШИНГТОН. /NASA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ Олон улсын сансрын станц руу /ОУССдараагийн баг бүрэлдэхүүнээ Crew Dragon” сансрын хөлгөөр энэ сарын 26-ны өдөр илгээхээр товложээ.


Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит сансар судлалын төвөөс SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгийг “Falcon 9” пуужингаар хөөргөнө. Уг хөлгөөр сансрын станц руу “NASA”-гийн зургаа дахь багийг илгээх гэж буй нь энэ юм.


Энэхүү багийн бүрэлдэхүүнд “NASA”-гийн сансрын нисгэгчид болох Стивен Боуэн, Уоррен Хобург, мөн АНЭУ-ын сансрын нисгэгч Султан Алнеяди, ОХУ-ын “Роскосмос”-ын сансрын нисгэгч Андрей Федяев нар багтах ажээ.


Crew-6” багийнхан сансар судлалын төвөөс хөөрснөөсөө хойш ойролцоогоор 23 цагийн дараа ОУСС-ын “Harmony” модульд залгагдана гэж “NASA” мэдээлжээ. Багийн гишүүд сансрын станц руу нисэхдээ бэлтгэн өнгөрсөн ням гаргаас эхлэн хоёр долоо хоногийн хугацаатай тусгаарлагдсан байна. 

Холбоотой мэдээ