“Орчин цагийн Болор толь 3” мобайл аппликэйшн хөгжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-02-09 15:44:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Болорсофт ХХК “БОЛОР ТОЛЬ”-ийн шинэ хувилбарт олон олон хөгжүүлэлтийг шингээж, мобайл аппликэйшн хэлбэрээр байршууллаа.


2008 онд Болорсофт компани үүсгэн байгуулагдаж анхны бүтээл Англи, Монгол хэлний цахим Болор толийг бүтээсэн. Удаах хөгжүүлэлтийг 2016 онд Герман, Солонгос, Япон хэлний сонголттой болгож, монгол бичгийн санг нэмж хөгжүүлсэн нь олон хүний амьдралд тус болж, залуусын сурч боловсрох эрдмийн замд нь дэм болж  байдгийг хэрэглэгчид илэрхийлдэг байна.


Өнөөдрийг хүртэл онлайн хөтчид тулгуурлан хэрэглэгчдийн хэрэглээнд хүрч буй Болор тольд зөвхөн сайшаал магтаалын сэтгэгдэл ирсэнгүй. Орчин цагийн хэрэглээ гар утсанд нэвтрүүлэх зэрэг санал хүсэлт хэрэглэгчдээс ирсээр байжээ. Болорсофт” ХХК-ийнхан хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хүндэтгэн илүүг хүргэх шийдлийг боловсруулж, хүн бүхэнд хүртээмжтэй хувилбарыг хөгжүүлжээ.

Ийнхүү тэдний сэтгэл зүрх, ур чадвар шингэсэн “Орчин цагийн Болор толь 3” мобайл аппликэйшн Монгол түмэндээ хүрэхэд бэлэн болсон байна. 

Холбоотой мэдээ