Хонгор сумын өвөлжилтийн байдалтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-08-29 23:09:04

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах хүрээнд аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл, дэд бүтэц хариуцсан орлогч Т.Ганболдын ахалсан ажлын хэсэг хөдөөгийн сумдын өвлийн бэлтгэл ажлын явцтай танилцаж эхлэв.

Тус ажлын хэсэг Хонгор сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахад бэлтгэл ажлын хүрээнд нийт 45 ажил төлөвлөснөөс одоогийн байдлаар есөн ажлаа хэрэгжүүлсэн бол үлдсэн 26 ажил хэрэгжилтийн шатандаа явагдаж байгаа тухай сумын удирдлагууд танилцуулж гүйцэтгэл 35 хувьтай байна гэлээ. Ажлын хэсэг сумын төвийн уурын зуухны засварын ажилд анхаарал хандуулж цэвэрлэх байгууламжинд өөрсдийн хүчээр засвар үйлчилгээ хийхийг үүрэг болголоо.

                                                                                                                                            Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ