ДУНДГОВЬ: “Сайн багш-Сайн сургууль” аян хэрэгжиж, үр дүнгээ тодорхойлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-12-28 14:20:38
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, БШУГ хамтран 2022 онд “Сайн багш-Сайн сургууль” аяныг нэг жилийн хугацаанд зохион байгуулж, үйл ажиллагаагаа дүгнэлээ.

Үйл ажиллагаанд аймгийн 15 сумын 19 сургуулийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 120, дунд ангийн 70, ахлах ангийн 199 нийт 389 багшийг сурагчдын сурлагын амжилт, цахим контент гаргасан байдал, хүүхэд хөгжил, эцэг эхийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр хийсэн ажил,  үнэлгээний шалгуурын ашиглалт,  суралцагчдын унших ойлгох чадварын индекс гэсэн 5 чиглэлийн 17 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн байна.

Тус үнэлгээгээр Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургууль, Цэгц билиг сургууль, Өндөршил сумын сургуулиуд  тэргүүлж, тус бүр 1,0 сая төгрөгөөр шагнууллаа.

Багш нараас Өндөршил сумын сургуулийн биеийн тамирын багш Ч.Цэрэнпүрэв, Эрдмийн далай цогцолбор сургуулийн бага ангийн багш Д.Уранцэцэг, Цэгц билиг сургуулийн технологийн багш Б.Адьяадорж нар нэгдүгээр байрт шалгарч, Дэрэн сумын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Хоролмаа, Эрдмийн далай сургуулийн Бага ангийн багш А.Наранбат, Цэгц билиг сургуулийн биеийн тамирын багш Г.Цацралболд нар хоёрдугаар байр эзэлжээ.

Түүнчлэн Сайхан-Овоо сумын сургуулийн монгол хэлний багш О.Сонор, Хүмүүнлэг сургуулийн багш Г.Цэцэгмаа, Цэгц билиг сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ц.Цэвэлмаа нар удаалсан байна.

Суралцагсдын ур чадварын үнэлгээнд 389  багш, 7980 суралцагч, уншлагын шалгалтад 4788 сурагч, сэтгэл ханамжийн санал асуулгад  18729 эцэг эх, суралцагчид хамрагджээ. 

Холбоотой мэдээ