ДУНДГОВЬ: Хөдөлмөр, зуучлалын өдөрлөгийн үеэр 35 хүнийг ажилд зуучлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-14 14:46:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мандалговь хотноо “Хөдөлмөр, зуучлалын өдөрлөг” зохион байгуулж, энэ үеэр 35 хүнийг ажлын байранд зуучиллаа.


Өдөрлөгийг аймгийн ХХҮГ-аас санаачлан ЗДТГ, Төрийн албаны салбар зөвлөл, Сайнцагаан сумын ЗДТГ, Аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.


Тус өдөрлөгийн үеэр 30 аж ахуйн нэгж байгууллага 152, Төрийн албаны салбар зөвлөлд ирсэн 105 сул чөлөөтэй ажлын байрыг танилцуулж,  ажил идэвхтэй хайж буй 167 иргэн мэдээлэл авч, 82 иргэн  ажлын байранд анкет бөглөн ярилцлагад орсон байна.


2021 оны 12 дугаар сарын байдлаар Дундговь аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 32570 иргэн байгаагаас 23309 иргэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй байна.


Аймгийн ХХҮГ-ын 2021 оны статистик мэдээнээс харахад тус аймагт нийт 32570 хөдөлмөрийн насны иргэн байгаагаас ажил хөдөлмөр эрхлэх ёстой 23309, ажиллах хүчнээс гадуурх хүн амын тоо 9261 байгаа юм.


Харин ажилгүй 1343 хүн байгаа бөгөөд ажилгүйдлийн түвшин мөн онд 5,8 хувьтай гарч, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 564 иргэн шинээр бүртгүүлж, тэдгээрээс 79 нь ажилд зуучуулан байнгын орлоготой болсон байна. 

Холбоотой мэдээ