ДУНДГОВЬ: Аймгийн 19 сургуульд 531 багш ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-10 11:29:06
altantogos

ДУНДГОВЬ /МОНЦАМЭ/. Монголын багш нарын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагааг энэ сарын 7-ны өдөр Мандалговь хотноо зохион байгуулав.

Үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг даргын орлогч М.Анхбаяр, Сайнцагаан сумын удирдлагууд, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.Уранбямба, Монгол Улсын гавьяат багш, ахмад настан З.Цэвээнравдан нар урилгаар оролцжээ.

Энэ үеэр боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж буй 45 багшийг салбарын болон аймгийн шагналаар шагнаж, авьяаслаг шавь нар нь “Багшаа дуулья” хүндэтгэлийн тоглолтоо өргөн барилаа.


Дундговь аймгийн 19 сургуульд нийт 531 багш ажиллаж байгаагийн 84 хувь нь эмэгтэй, 16 хувь нь эрэгтэй байна. Тэдгээрийн 167 нь бага ангийн, 229 нь дунд ангийн, 135 нь ахлах ангийн багш юм.


Аймгийн хэмжээнд Зөвлөх багш 9, Тэргүүлэх зэрэгтэй 75, Заах аргач багш 187 байдаг бөгөөд нийт багш нарын 10 хувь нь магистр, 82 хувь нь бакалавр зэрэгтэй ажээ.  

Холбоотой мэдээ