СЭЛЭНГЭ: Нүдний өвчлөлийг бууруулахад канад эмч нар хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймагт нүдний өвчлөлийг бууруулах урт хугацааны хөтөлбөр хэрэгжихэд Канад эмч
нарын баг хамтран ажиллана. Тэд цаашид аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй 5 жил хамтран
ажиллахаар боллоо.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ болон Канад улсад төвтэй "Laurel
Surgical Foundation" олон улсын байгууллагын хамтарсан баг Сэлэнгэ
аймагт ажиллаад буцлаа. Тэд 7 дугаар сард хийсэн урьдчилсан үзлэгээр
оношлогдсон нүдний болорын цайлттай 70,
далавч хальсны эмгэгтэй 10, сормуусны буруу ургалт засах 1 нийт 80 гаруй иргэнд
хагалгаа хийхээр төлөвлөн ажилласан аж.
Энэ удаа канад, монгол эмч
нарын үзлэгт дахин хамрагдсан иргэдээс 87 иргэн үнэ
төлбөргүй нүдний хагалгаанд оржээ.
Төслийн удирдагч, нүдний торлог-шилэнцрийн эмч, Нүд судлалын клиникийн
дэд профессор Хью М.Парсонс:“Бид цаашид олон
жил гэрээний дагуу хамтран ажиллана. Энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэхэд УИХ-ын
гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын Б.Нарантуяа, аймгийн Засаг дарга
Н.Лхагвадорж, аймгийн НЭ-ийн дарга Ц.Эрдэнэчимэг нар маш их үүрэг гүйцэтгэж
байна” хэмээв.
Энэхүү Канад-Монгол 23
хүний бүрэлдэхүүнтэй нүдний нарийн мэргэжлийн эмч нар энэ
сарын 1-7-ны өдрүүдэд Сүхбаатар
суманд ажилласан бөгөөд нэлээд төвөгтэй мас заслуудыг хийсэн байна.
Үүгээр тус багийнхны Сэлэнгэ
аймагт хийх 2022 оны үйл ажиллагаа дуусч байгаа аж.