ТӨВ: "Хэрэглэгчээ сонсъё" өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-10-04 10:02:53

Төв /МОНЦАМЭ/ "Хэрэглэгчээ сонсъё" нээлттэй хаалганы өдөрлөгийг Төв Чандмань Дулааны эрчим хүчний газрын байранд 10 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулна. 


Тус өдөрлөгийг Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 91 жилийн ойд зориулан 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Төв Чандмань Дулааны эрчим хүчний газар нь ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг хэрэглэгчдэд таниулах зорилготой юм. 


Тухайн өдөр хэрэглэгчдийн санал гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх, тухайн өдрийн дуудлагат үйлчилгээг үнэ төлбөргүй хийж үйлчлэх, төлбөрөө 100% төлж барагдуулсан айл өрхийг 10%, аж ахуй нэгж байгууллагыг 5% тус тус хөнгөлөлт үзүүлэх, хэрэглэгчдээс санал асуулга авч 2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. 


Холбоотой мэдээ