ТӨВ: Төв аймгийн Баянцогт сум дартсын клубтэй боллоо

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-09-26 16:33:52

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Баянцогт сум анх удаа "Сонор" дартсын клубийг Соёлын төвд байгууллаа.


Уг ажлыг аймгийн Хөгжлийн хөтөч клубээс санаачлан, 27 суманд дартсын клуб байгуулах уриалгыг гаргаж, ийнхүү хэрэгжүүлж байна. Төв аймгийн хэмжээнд энэ нь гурав дахь дарстын клуб бөгөөд "Зэв" болон "Угтаал" гэсэн клуб үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг. 

Иргэдийн чөлөөт цаг, спортод хөрөнгө оруулалт хийж, стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр хангахад тус сумын иргэн А. Чинзориг дэмжлэг үзүүлжээ. 

Сүүлийн 3 жилийн хугацаанд Төв аймагт дартсын спорт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд тус спорт нь нас, хүйс, биеийн жин огт харгалзалгүйгээр бие физиологийн хувьд хэн ч хичээллэх боломжтой харьцангуй тайван төрлийн спорт гэдгээрээ онцлог. Өнөөдрийн байдлаар тус спортоор аймгийн 300 гаруй гишүүн болон сонирхогчид хичээллэж байна. 

Холбоотой мэдээ