Японд иргэдийг “омикрон”-ы вакцинд есдүгээр сараас хамруулж эхэлж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-08-30 16:18:50

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар иргэдээ коронавирусний “омикрон” хувилбарын эсрэг вакцинд ирэх есдүгээр сараас хамруулж эхлэхээр төлөвлөж байна.


Урьд нь энэхүү дархлаажуулалтын аянг 10 дугаар сарын дунд үеэс эхлүүлэхээр товлож байсан боловч халдварын долоо дахь давлагаа үргэлжилж байгаатай холбоотойгоор урагшлуулах хүсэлтэй байгаа ажээ.


Эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Pfizer”, “Moderna” компаниудын хувьд “омикрон”-ы вакцинууддаа зөвшөөрөл олгох хүсэлтийг Японы эрх баригчдад хэдийнээ гаргаад байгаа юм.


Эрүүл мэндийн сайд Като Кацүнобүгийн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлснээр, эм үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахаас гадна бусад процедурыг урагшлуулж чадвал вакцинжуулалтыг эрт эхлүүлэх боломжтой байна.


Одоогоор 18 болон түүнээс дээш насны иргэдийг “омикрон”-ы вакцинд хамруулахаар төлөвлөж байгааг тэрбээр нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ