Коронавируст халдварын өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан үүрэг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunzaya@montsame.mn
2022-07-18 18:34:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавируст халдвар (КОВИД-19)-ын өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл хангаж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлж ажиллахыг анхааруулж, үүрэг өглөө. 


Ээлжит шуурхай хуралдаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Төмөр замын нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн удирдлагууд оролцсон юм. 

Шуурхай хуралдаанаар коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалтын дэлхий дахины болон дотоодын  нөхцөл байдал, өвчлөлийн цаашдын хандлага, анхаарах асуудал, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн шуурхай хуралдаанаар эмнэлгүүдийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээний сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийв.

Холбоотой мэдээ