БАЯНХОНГОР: Тусгаарлах эмнэлэгт 23 иргэн хэвтэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-07-18 11:45:02

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын таван тохиолдол нэмж батлагдлаа.

Өчигдөр /2022.07.17/ аймгийн хэмжээнд 17 тохиолдол нэмж бүртгэгдсэн бөгөөд аялал жуулчлалын улиралтай холбоотой хүний бөөгнөрөл ихэсч, өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг холбогдох албанаас мэдээлэв. Иймд нийт иргэдээ олон хүн цугларсан газраар явахгүй байх, зайлшгүй тохиолдолд маск зүүж, хүн хоорондын зай барьж, гараа тогтмол ариутгаж, угааж байхыг зөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн Тусгаарлах эмнэлэгт 23 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 2 иргэний биеийн байдал хүндэвтэр, 23 иргэнийх хөнгөн байгаа аж.

Холбоотой мэдээ