ТӨВ: Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг бүлгээр хөгжүүлэх нь зүйтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-07-01 09:37:17

Төв /МОНЦАМЭ/ "Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх сургалт-2022" Төв аймгийн Эрдэнэсант суманд боллоо. Уг сургалтад оролцохоор 19 сумын 185 айл бүртгүүлсэн бөгөөд 5 суманд бүсчлэн зохион байгуулж байна. 

Тус сургалт нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн иргэдийн оролцоог хангах, тэдний орлогын эх үүсвэрийг бий болгох, байгаль орчинд ээлтэй байдлаар шийдэх зэрэг олон талт зорилгыг агуулж байгаагаараа онцлог. Сургалтыг Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, ЗДТГ, Засаг даргын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл хамтран бүсчлэн зохион байгуулж байгаа юм.

Төв аймгийн хэмжээнд Аялал жуулчлалын мэдээллийн санд 13 сумын 105 айл өрх гэрээр аялал жуулчлалыг хөгжүүлж, дотоод гадаадын аялагч, жуулчдыг хүлээн авдаг судалгаа байна.  Энэхүү сургалтаар малчин айлууд бүлгийн зохион байгуулалтад орсноор санхүүгийн хувьд ашиг орлогыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй байдлаар ариун цэврийн байгууламж, хогийн цэгийг шийдвэрлэх боломжтой байгаа талаар зөвлөгөө, зөвлөмжийг хүргэн ажиллаж байна. 

Холбоотой мэдээ