К.Фүмио НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсон анхны Японы Ерөнхий сайд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-06-29 09:44:06

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсон анхны Японы удирдагч болно. Тэрбээр Германд “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Испанид мягмар гарагт хүрэлцэн иржээ.


К.Фүмио нь Мадрид хотноо лхагва гаргаас эхлэх НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох Ази-Номхон далайн дөрвөн орны удирдагчдын нэг юм. Энэхүү уулзалтад эвслийн 30 гишүүнээс гадна НАТО-д элсэх хүсэлтээ гаргаад буй Финланд, Шведийн удирдагчид оролцоно.


Японы Ерөнхий сайд хувьд НАТО-той нягт харилцаагаа дахин нотолж, статус-квог хүчээр өөрчлөх нэг талын аливаа оролдлогыг дэлхий хаана ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг илэрхийлэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ