Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд бараалхана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-10 19:24:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд маргааш бараалхана.


Энэ үеэр иргэд харилцан зорчихдоо визийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, агаарын ачаа тээврийг хөнгөвчлөх болон уул уурхай, геологи зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай элчээр оролцсон юм.

Холбоотой мэдээ