Төв цэнгэлдэх хүрээлэнг жилийн дөрвөн улиралд ашиглахаар шинэчлэн тохижуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-05-05 09:15:45
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төв цэнгэлдэх хүрээлэнг жилийн 4 улиралд ашиглах боломжтой, шинэлэг байдлаар тохижуулахаар шийдвэрлэсэн байна.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ болон холбогдох мэргэжлийн байгууллагууд, зураг зохиогч нар газар дээр нь танилцаж техникийн шийдлийг ярилцлаа. Уг ажлыг аймгийн хөгжлийн сангийн 400 сая төгрөгийн санхүүжилтээр мини парк, Хэрлэн соёл амралтын хүрээлэн, гүүрний замтай уялдуулан хийх аж.
Үүнд цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талыг шинэчилж, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна талбайн урд талд томоохон хэмжээний авто машины зогсоол хийж эко бие засах газартай болгохоор төлөвлөжээ.
Холбоотой мэдээ