Зуны цагийн хуваарьт шилжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-04-29 16:10:35

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн зуны ажлын цагийн хуваарьт шилжихээр болжээ. Тодруулбал, ирэх долоо хоногийн даваа гаргаас эхлэн өглөө 08.00 цагт ажил эхэлнэ. Цайны цаг 12.00-13.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд ажил оройн 17.00 цагт тарах ажээ. Хэлтэс, агентлагууд зуны цагийн хуваарьтай холбогдуулан ажлын цагтаа зохицуулалт хийх, төрийн албан хаагчдын ажлын цаг ашиглалтад анхаарч ажиллах чиглэлийг аймгийн ЗДТГ-ын дарга өгөв.

Холбоотой мэдээ