Хүн амын ердийн цэвэр өсөлт 2.7 хувьтай гарчээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-04-25 09:31:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 1000 хүнд ногдох төрөлт 4.0, нас баралт 1.3, хүн амын ердийн цэвэр өсөлт 2.7 хувьтай гарлаа гэж ҮСХ мэдээлжээ.


Улсын хэмжээнд 2022 оны эхний улиралд 13722 эх амаржсан. Тэдгээр ээжүүдээс 13785 хүүхэд мэндэлжээ. Амаржсан эхийг 2021 оны 1 дүгээр улиралтай харьцуулахад 3897 буюу 22.3 хувиар буурсан тоон үзүүлэлт гарчээ. Тэгвэл Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Орхон, Дорнод аймагт 1000 хүнд ногдох төрөлт улсын дунджаас 0.1-1.5 нэгж хувиар дээгүүр байна.  Харин бусад аймагт 0.1-2.0 нэгж хувиар доогуур дүнтэй гарсан байх юм.


Сүүлийн дөрвөн жилийн 1 дүгээр улирлын 1000 хүнд ногдох төрөлтийн дүн мэдээллийг зураглалаар харуулсан байна. Тэндээс харахад эхний хоёр жил буюу 2019, 2020 онд төрөлт ижил төвшинтэй гарсан аж.  Гэтэл 2020, 2021 оны эхний улиралд төрөлтийн тоо буурчээ.


Улаанбаатар болон Говь-Алтай, Архангай, Баянхонгор, Орхон, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Хэнтий аймагт нэг төвшинд байна. Харин бусад аймагт 0.1-0.4 нэгж хувиар доогуур гарчээ.  Хөвсгөл, Говьсүмбэр, Дорноговь, Төв аймагт 1000 хүнд ногдох нас баралт улсын дунджаас 0.1-0.2 нэгж хувиар дээгүүр байна.  Бусад аймагт 0.1-2.2 нэгж хувиар доогуур үзүүлэлттэй байна. 


Энд 1000 хүнд ногдох төрөлт, нас баралтыг улсын дунджаас дээгүүр болон доогуур гэдэг үзүүлэлтээр аймаг, бүс нутгийг хооронд нь харьцуулан гаргажээ.


Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Орхон, Дорнод аймагт 1000 хүнд ногдох, хүн амын ердийн цэвэр өсөлт улсын дунджаас 0.3-1.7 нэгж хувиар дээгүүр гарсан байх юм.


Монгол Улсын хэмжээнд 1000 хүнд ногдох төрөлт, нас баралт, хүн амын ердийн өсөлтийг бүс аймаг нийслэлийн хэмжээнд  хүснэгтээр гаргажээ. Тэндээс уншигч та өөрийн амьдарч байгаа болон төрөлх нутгийн тань хүн амын ердийн цэвэр өсөлт ямар төвшинд хүрсэн бэ гэдгийг хараарай.


Ер нь 2022 оны 1 дүгээр улирлын хүн амын ердийн цэвэр өсөлт 2,7 хувьтай гарсан нь  2020 оны 1 дүгээр улирлынхаас буурсан үзүүлэлт ажээ.

Холбоотой мэдээ