Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-04-18 21:22:46

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил өнөөдрөөс Баянхонгор аймагт эхэллээ.

Тус аймагт 178.5 мянган үхэр, 61 гахайд шүлхий өвчний эсрэг дархлаажуулалт хийнэ. Дархлаажуулалтын ажил аймгийн хэмжээнд 20  хоног үргэлжлэх бөгөөд  говь, хангай, завсрын бүсийг хариуцсан хяналтын гурван ажлын баг зохион байгуулан ажиллах аж. 

Үхэр сүргийг дархлаажуулах ажилд шаардлагатай 38.5 сая төгрөгийн санхүүжилтийг аймгийн Онцгой комиссоос сумдын онцгой комисстой хамтран шийдвэрлэхээр болжээ. 

Холбоотой мэдээ