Улаанбаатарт 32-34 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-08-01 07:19:24

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын зарим газар, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, төв болон говийн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, говь, талын нутгаар 34-39 градус, Орхон голын эх, Туул, Хараа голын саваар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 32-34 градус дулаан байна.                                                                                                        

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 20 градус дулаан, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ