Улаанбаатарт 33-35 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-07-31 09:07:57

Нутгийн баруун хэсгээр хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 24-29 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон говь, талын  нутгаар 33-38 градус, бусад нутгаар 30-35 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 33-35 градус дулаан байна.  Өглөө 06 цагт Улаанбаатарт: 18 градус дулаан, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.                                                                                              

 

Холбоотой мэдээ