Чингис хотын хойд хогийн цэгийг цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-04-16 10:24:59
Хэнтий /МОНЦАМЭ/ Чингис хотын хойд талын үерийн шороон далангийн зурвасаас эхлэн шинэ хогийн цэг хүртэл 4,2 км өргөн, 4,9 км урт талбайд их цэвэрлэгээ хийлээ.
Тодруулбал, тархсан гялгар уут, хуванцар хог хаягдлыг төрийн албан хаагчид, иргэд хамтран өглөөний 7,00 цагаас эхлэн цэвэрлэлээ.
Уг цэвэрлэгээнд Чингис хотын албан байгууллага, аж ахуйн нэгжүүд нийт 70 байгууллагын 2000 албан хаагч, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг иргэд болон багийн иргэдийн төлөөллүүд хамрагдлаа.
Холбоотой мэдээ