Цагааннуур сумын нутагт 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-30 15:20:38

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас хойд зүгт 64 километрийн зайд өнөөдөр 14 цаг 02 минутад 3,8 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Тухайн газар нутагт хүн, амьтан байхгүй хил орчмын нутаг учраас ямар нэгэн чичирхийлэл мэдэгдээгүй, хохирол учраагүй байна. Тус аймагт он гарсаар 3,5 магнитудаас дээш 7 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Тодруулбал Хөвсгөл нуурт 5, Улаан-Уулд 1, Цагааннуурт 1 удаагийн тохиолдол тус тус бүртгэгдээд байгаа ажээ.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай. 



Холбоотой мэдээ