Хөршийн хяналтын холбоог сайжруулахыг Цагдаагийн газраас анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-24 14:38:03

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн үед орон байрны хулгайн гэмт хэрэг гарсаар байна. Иймээс иргэд хөршийн хяналтын холбоог сайжруулах хэрэгтэй байгааг Цагдаагийн газраас анхааруулж байна.

Тухайлбал Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт иргэн П-ийн орон байранд хулгай орж үнэ бүхий зүйлс алдагдсан гэх хэргийг тус аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч нар илрүүлсэн байна. Тус хэрэгт өмнө 18 удаагийн үйлдэлтэй 26-50 насны Н,Н,П,Б,Т нарыг холбогдуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ.

Хөвсгөл аймагт орон байрны хулгайн гэмт хэрэг  2021 оны эхний 2 сард 8 бүртгэгдсэн бол энэ онд 16 тохиолдол бүртгэгдэж нэг дахин нэмэгдсэн байгаа аж.

 


Холбоотой мэдээ