“Бага насны хүүхдийн цогц хөгжил” хөтөлбөрийн зөвлөх баг Жаргалан суманд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-22 14:16:04

Говь-Алтай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Бага насны хүүхдийн цогц хөгжил” хөтөлбөрийн аймгийн зөвлөх баг Жаргалан суманд ажиллалаа.

Тэд тус сумын цэцэрлэгт “Эцэг, эхийн клуб”-ийн үйл ажиллагааг нээж, бага насны хүүхдийн цогц хөгжлийн сургалтыг зохион байгуулсан тухай аймгийн ЭМГ-аас мэдээлэв. Сургалтаар ЭМГ-ын холбогдох мэргэжилтнүүд бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, өсөлт, хөгжил, дархлаажуулалт, зонхилон тохиолдох эмгэг, осол гэмтэл сэдвээр эцэг эхэд мэдлэг, дадлага олгож ажиллалаа.


Холбоотой мэдээ