“Лийдинг аймаг” үйл ажиллагаа болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-17 10:01:50

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. “Лийд төгсөгчдийн холбоо” ТББ-аас “Лийдинг Аймаг” төслийн хүрээнд зохион байгуулдаг сургалтаа гуравдугаар сарын 15-нд явууллаа.

Тодруулбал, Лийд төгсөгчдийн холбоо” ТББ-аас хэрэгжүүлдэг харилцан суралцаж, хамтдаа хөгжих, өөрсдийн амьдарч буй орчиндоо эерэг өөрчлөлтийг бий болгох зорилготой “Лийдинг Аймаг” төслийн хүрээнд салбар салбарын манлайлагч залуус оюутан залуус, сурагчдад нэн шаардлагатай мэдлэг, мэдээллийг өгөх илтгэлүүдийг тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө. 

Сургалтад хүрэлцэн ирсэн залуус хувь хүний хөгжил, манлайлал, амжилттай старт-ап, эрүүл мэндийн болон санхүүгийн боловсрол, иргэний оролцоо зэрэг сонирхолтой сэдвүүдээр тархиа цэнэглэж, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж өвдсөн хойноо бус өвдөхөөсөө урьтаж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын ач тусын талаар мэдлэг мэдээлэлтэй болов. Түүнчлэн боловсролын тэгш хүртээмж нь ядуурлыг бууруулах бус харин устгах арга зам юм гэдгийг, шантралгүйгээр урагшлан үргэлж боломжийг эрэлхийлж байхыг, бизнес эхлүүлэхийн тулд заавал хэтэвч дүүрэн байх ёсгүйг, гадаад улсад суралцах хүсэлтэй бол нэн тэргүүнд юу хийх шаардлага гэх мэт мэдээлэл зөвлөмжийг сонссон юм. Энэхүү үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газар дэмжиж, хамтран ажиллалаа.


Холбоотой мэдээ