БОЭТ нээлттэй хаалганы өдрийг хийж байна

Орон нутагт | Дорнод
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-26 16:02:12

Дорнод аймгийн Бүсийн Оношлогоо Эмчилгээний төв “Тусгаар тогтнолын талбай”-д нээлтэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна.

Нэгдсэн эмнэлгийн бүх тасгийн эмч нар анхан шатны үзлэг оношлогоо хийн зөвлөгөө өгч ажиллаж байна. Энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ удаад маш өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа нь харагдаж байлаа. Өдөрлөг 16 цаг хүртэл үргэлжилнэ.

Б.Туяа

Холбоотой мэдээ