Цэргийн болон хууль сахиулах байгууллагынхны “Нөхөрсөг уулзалт-2022” тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-03-11 17:23:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдрийг угтан Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдах бүрэлдэхүүний дунд “Нөхөрсөг уулзалт-2022” спорт тэмцээн өнөөдөр эхэллээ.


Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагын нэгдмэл үйл ажиллагааг бэхжүүлэх, бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй тус тэмцээн “Биллиард”, “Гар бөмбөг”-ийн төрлөөр аваргуудаа шалгаруулах бөгөөд гар бөмбөгийн тэмцээн “Аврагч” биеийн тамир, техник спортын хороонд харин биллиардын тэмцээн “Тэнүүн Өлзий” ХХК-ийн “Агар” центрийн клубт болж байна.


Энэхүү “Нөхөрсөг тэмцээн-2022”-д Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, ОБЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нийт 130 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна.





Холбоотой мэдээ